 |

|
| |
Монголын Банкны Холбоо /МБХ/
нь Монгол Улсын нутаг дэвсгэр
дээр албан ёсоор зөвшөөрөл
авч санхүүгийн үйл ажиллагаа
эрхэлж байгаа банк болон банк
бус санхүүгийн байгууллагуудыг
сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн,
хараат бус, бие даасан, ашгийн
бус, гишүүддээ үйлчилдэг төрийн
бус байгууллага юм.
|
| МБХ-ны
үндсэн зорилго нь: |
| |
- Холбооны гишүүдийн хууль
ёсны, нийтлэг ашиг сонирхол,
эрхийг төлөөлөн хамгаалах.
- Банк санхүүгийн салбарын
өмнө тулгарсан бодлогын шинж
чанартай асуудалд холбооны
гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн
чиглүүлэх.
- Банк санхүүгийн салбарын
үр ашиг тай, эрүүл хөгжилд
дэмжлэг үзүүлэхэд оршино.
|
| МБХ-ны
чиг үүрэг нь: |
| |
- Банк санхүүгийн салбарыг
хөгжүүлэх төрийн бодлогыг
хэрэгжүүлэхэд оролцох
- Банк санхүүгийн салбарын
үйл ажиллагааны талаарх төрийн
хууль тогтоомж, бодлого зохицуулалтын
бусад шийдвэрийг гаргах явцад
салбарын эрх ашгийг төлөөлж
оролцох
- Холбооны гишүүдийн хууль
ёсны эрх ашгийг бодлого зохицуулалтын
болон хууль хяналтын байгууллагын
өмнө хамгаалж оролцох
- Холбооны гишүүдийн хооронд
үр ашигтай мэдээллийн системийг
бүрдүүлж, харилцан ойлголцол,
итгэлцлийг бэхжүүлэх
- Банк санхүүгийн салбарын
үйл ажиллагааны стандартуудыг
тогтоож хөгжүүлэх
- Банк санхүүгийн байгууллагын
ажилтныг сургах, давтан сургах
- Банк санхүүгийн салбарын
эдийн засаг, нийгэмд оруулж
буй хувь нэмрийг олон нийтэд
таниулах
- Холбооны гишүүдийн гадаад
орны банкны холбоо, банк санхүүгийн
байгууллага, олон улсын санхүүгийн
байгууллагатай хамтын ажиллагааг
дэмжин хөгжүүлэхэд оршино.
|
| МБХ-ны
удирдлага, зохион байгуулалт: |
| |
- Чуулган
- Удирдах зөвлөл
- Ерөнхийлөгч
- Дэд ерөнхийлөгч
- Хороо
- Ерөнхий нарийн бичгийн дарга
- Ажлын алба
|
| Удирдах Зөвлөлийн дэргэдэх хороод: |
| |
- Банкны бодлогын хороо
- Гадаад харилцааны хороо
- Эрхзүйн бодлогын хороо
- Зохион байгуулалт, технологи, автоматжуулалтын бодлогын хороо
|
| Монголын
Банкны Холбооны албан тушаалтнууд: |
| |
- Ерөнхийлөгч Магваны Болд
Тэнгэр санхүүгийн нэгдлийн захирал, Хас банкны ТУЗ-ийн гишүүн
- Дэд ерөнхийлөгч Балбарын Мэдрээ
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
- Дэд ерөнхийлөгч Пагжжавын Даваа
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд захирал
- Дэд ерөнхийлөгч Мөнхсаруул Чингүн
Голомт банкны дэд захирал, эрсдлийн удирдлагын газрын захирал
- Ерөнхий нарийн бичгийн дарга З.Шагдарсүрэн
|
| Орон тооны бус зөвлөхүүд: |
| |
- О. Орхон
Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч
- Л. Төр-Од
Хас Банкны Гүйцэтгэх Дэд Захирал
- Б.Загал
Голомт Банкны Дэд Ерөнхийлөгч, Хөрөнгө Оруулалтын Газрын Захирал
|
| Монголын
Банкны Холбооны байнгын хамтын
ажиллагаатай байгууллагууд |
| |
- Монгол Улсын Засгийн газар
- Монголбанк
- Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ)
- Олон улсын санхүүгийн корпараци (IFC)
- АНУ-ын Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл Өрөслдөх чадвар Төсөл (EPRC/USAID)
|
| Монголын
Банкны Холбооны гадаад харилцаа
тогтоосон байгууллагууд |
| |
- Asian Bankers Association
- Korea Federation of Banks
- Japan Center for International
Finance
|
|