Change language: English
2010-04-14КАПИТАЛ БАНК
Капитал банк “The Best Contributer Bank”-аар шалгарлаа
Жил бүр Thomson Reuters болон монголын санхїїгийн зах зээлийн холбооноос хамтран зохион байгуулдаг UBIBOR contest уралдаан амжилттай болж, Капитал банк шилдэг оролцогч буюу “THE BEST CONTRIBUTER BANK”-аар шалгарлаа. Єнгєрєгч оны 11 сараас эхэлсэн уг тэмцээнд 3 сарын турш Монголын арилжааны банкны дилерїїд єєр хоорондоо хэн хамгийн бодитой хїї зарлах вэ гэдгээрээ єрсєлдсєн билээ. UBIBOR /Ulaanbaatar InterBank Offered Rate/ нь монголын мөнгөний зах зээлийн суурь хүү бөгөөд Улаанбаатарын арилжааны банкуудын дундаж хүүгээр өдөр бүр тооцоологддог юм. Капитал банк нь санхүүгийн зах зээлийн тогтворгүй үед өөрийн мөнгөн хөрөнгийг банк, санхүүгийн зах зээлийн хүүний түвшний эрсдлээс хамгаалах боломжтой UBIBOR хадгаламж, зээлийн бїтээгдэхїїнийг 2008 оны 12 сараас эхлэн гаргасан билээ. (эхийг капитал банкны вэбсайтаас)
2010-04-14ХААН БАНК
ХААН Банк 2010 оны “Монгол улсын шилдэг банк”-аар дахин шалгарлаа
АНУ-ын Нью-Йорк хот дахь Глобал Файнанс сэтгүүл єєрийн хийсэн судалгаан дээр үндэслэн 2010 оны 3 дугаар сарын 16-нд “Best Emerging Market Banks in Asia” –г олон нийтэд танилцууллаа. Нийт бүс нутгийн болон 20 орны шилдэг банкуудыг шалгаруулснаас “Монгол Улсын шилдэг банк”-аар ХААН Банк тодорлоо. Тус сэтгүүлээс сүүлийн 7 жил дараалан “Монгол улсын шилдэг банк”-аар ХААН Банкыг шалгаруулж байгаа бєгєєд тус банк нь 100 хувь онлайн сүлжээнд холбогдсон 490 гаруй салбар нэгжүүдээрээ дамжуулан Монгол улсын нийт єрхийн 80% орчим хувьд санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна. Єнгєрсєн онд ХААН Банк нь єєрийн хєрєнгєє 1.6 дахин нэмэгдүүлж 128.3 тэрбум тєгрєгт хүргэсний зэрэгцээ нийт актив нь Их Наяд тєгрєгт хүрсэн анхны банк болсон, 5.0 сая дахь зээлээ гаргасан нь олон тєрлийн шинэлэг бүтээгдхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлсэн зэрэг амжилтуудаараа ийнхүү “Монгол Улсын шилдэг банк”-аар шалгарсан байна. Глобал Файнанс сэтгүүлийн банкны салбарын шинжээчид, корпорацын удирдлагууд болон банкны зєвлєхүүд активын єсєлт, ашигт ажиллагаа, стратегийн түншлэл, харилцагчийн үйлчилгээ, єрсєлдєхүйц үнэ болон шинэлэг үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдийг гол шалгуураа болгон шалгаруулалтаа хийдэг юм байна. 17 дахь жилдээ зах зээл дээрх шилдгүүдийг тодруулж байгаа тус сэтгүүлийн эзэн Жозеф Гиаррапуто “Бид Банкууд болон тэдний харилцагчдийн хувьд урьд ємнє нь байгаагүй ширүүн єрсєлдєєнт орчинд байсаар байна. Хэзээ хэзээнээс илүүтэйгээр харилцагчид түнш банкуудаасаа ширүүн єрсєлдєєн, зєвхєн шилдэг үйлчилгээг л хүлээсээр байдаг. Тиймээс энэ шагналын эзэд болсон бүх банкууд тэрхүү єрсєлдєєнд тэргүүлэн шилдэг үйлчилгээг үзүүлж чадаж байгаа банкууд юм” гэжээ. Энэхүү нэр хүндтэй шагналын эздээр бүсийн хэмжээнд HSBC банк, БНХАУ-ын ICBC банк, БНСУ-ын Shinhan Банк, Энэтхэг улсын HDFC Банк зэрэг ази болон дэлхийд үйлчилгээгээрээ танигдсан томоохон банкууд багтсан байна.
2010-04-14ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Худалдаа, хөгжлийн банк Азийн хөгжлийн банктай худалдааны санхүүжилтын гэрээ байгууллаа
“Худалдааны Санхүүжилтыг Дэмжих Хөтөлбөр”-ийн хүрээнд 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөгчид худалдааны санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. Уг гэрээг байгуулснаар АХБ нь ХХБ-нд зээлийн шугам баталсан бөгөөд энэ нь ХХБ-ны харилцагчдын нээж буй аккредитив, баталгааг гадаадын банкаар баталгаажуулах, санхүүжүүлэх боломжийг олгож байна. Дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгж, пүүс компаниудын хооронд худалдааны гэрээ байгуулан экспорт, импорт хийхэд гардаг түгээмэл асуудлын нэг нь төлбөрийн эрсдэл билээ. Уг хүндрэлтэй асуудлыг шийдэхэд ХХБ болон АХБ-ны хооронд байгуулсан энэхүү гэрээ ихээхэн ач холбогдолтой юм. ХХБ-ны гадаад худалдаа эрхэлдэг харилцагчдын хувьд илүү ашигтай нөхцөлтэйгээр, эрсдэлгүй гадаад худалдаа эрхлэх боломж нээгдэж байна. Мөн энэхүү гэрээг үзэглэсэнээр ХХБ нь АХБ-тай худалдааны санхүүжилтын гэрээ байгуулсан гадаадын томоохон банкуудтай хамтран ажиллах бөгөөд ингэснээр тус банкны гадаад харилцаа улам өргөжин тэлж байна. Азийн хөгжлийн банк (АХБ) нь хөгжиж буй орнуудын гадаад худалдаа болон түүнд оролцогч талуудыг дэмжих зорилгоор “Худалдааны Санхүүжилтыг Дэмжих Хөтөлбөр”-ийг боловсруулан ажиллаж байгаа билээ. Энэ хөтөлбөр нь дэлхийн олон орны банк, санхүүгийн байгууллагуудыг хамарсан том хөтөлбөр бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улсын гадаад худалдааг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. (эхийг ХХБ вэвсайтаас)
2010-02-23ХАДГАЛАМЖИЙН БАНК
ХАДГАЛАМЖ БАНК ДҮРМИЙН САНГАА НЭМЭГДҮҮЛЭВ.
Хадгадамж банк, Монгол шуудан банкууд нэгдэж буйгаа зарласнаас хойш 3 сар гаруй хугацаа өнгөрч, нэгдэх үйл ажиллагаа цэгцэрч байна. Нэгдсэн банкны санхүү төлбөрийн чадварыг дээшлүүлж, үйл ажиллагааг нь бэхжүүлэх зорилгоор энэ сарын дундуур хувь нийлүүлэгчид нь банкны дүрмийн санг 14,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Монголбанкнаас зөвшөөрөл авсан байна. Ингэснээр тус банкны өөрийн хөрөнгө 45.9 тэрбум төгрөг, нийт актив нь 375.7 тэрбум төгрөгт хүрч, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ эрс нэмэгдэх байгаа юм. /Эхийг Зууны Мэдээ сонин № 43/
2009-07-30ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч семинар зохион байгууллаа
Лондонгийн Хөрөнгийн Биржийн анхдагч зах зээл болох AIM-ийн үйл ажиллагаа, тухайн зах зээлд Монголын жижиг болон дунд бизнес эрхлэгчид хэрхэн гарч, хөрөнгө босгох, ашиг орлогоо яаж нэмэгдүүлэх арга боломжуудыг судлахад туслах, харилцан санал бодлоо солилцох энэхүү семинарыг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк Лондонгийн хөрөнгийн бирж болон Evolution Securities China компанитай хамтран 2008 оны 10 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус семинарт Монголын яам, тамгын газар, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид болох 160 хүн оролцов. Мөн түүнчлэн уг семинарт хүрэлцэн ирсэнээр AIM-aaс Монголын компаниудад санал болгож байгаа боломжууд, тэдгээртэй холбоотой бүхий л мэдээллийг хүлээн авсан байна. Уг семинарт тавигдсан илтгэлийн сэдвүүд: AIM-ийн талаарх сүүлийн үеийн мэдээ - Naomitsu Abe, Ахлах Менежер, Лондонгийн Хөрөнгийн Бирж Зөвлөх болон Брокерын үүрэг – Evolution China Тайлагнагч нягтлан бодогчийн үүрэг – Kevin Denham, Baker Tilly Хуульчийн үүрэг – Brad Herrold, Хуульч, Lovells Хэлэлцээр /Бүртгэгчийн үүрэг/ – Paul Etheridge, Бизнесийн Хөгжлийн Тэргүүн, Capita Registrars Кэйс судалгаа – Douglas John McGay, CEO, Petro Matad ҮХОБ-ны танилцуулга - Theodore George Meegan, Дэд Ерөнхийлөгч, ҮХОБ AIM нь Лондонгийн Хөрөнгийн Биржийн дэлхийд тэргүүлэгч үнэт цаасны зах зээл бөгөөд түүний үйл ажиллагаа нь олон улсын жижиг болон өргөжиж буй компаниудад чиглэдэг юм. AIM-ийн бүрэлдхүүнд шинээр байгуулагдсан, үйл ажиллагаа нь тогтворжсон, сайтар зохион байгуулагдсан, цаашид өргөжин тэлэх эрмэлзэлтэй бизнес эрхлэгч байгууллагууд багтдаг. 1995 онд байгуулагдсанаасаа хойш AIM-д 2100 гаруй компани элсэн орсон бөгөөд эдгээр компаниуд шинийг эрэлхийлсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. AIM-ийн амжилтын тулгуур нь жижиг компаниудын хэрэгцээнд тохирсон зохицуулалтын орчинг хялбаршуулсан аргаар бүрдүүлж чаддагт оршино.
2009-07-30ГОЛОМТ БАНК
Дансны орлого, зарлагыг цаг алдалгvй мэдээлэх EASY INFO vйлчилгээ
Таны дансанд орж, гарч байгаа гvйлгээ бvхнийг цаг алдалгvй мессежээр мэдээлэх EASY INFO хэмээх шинэ vйлчилгээг Голомт банк, Скайтел корпорацитай хамтран нэвтрvvллээ. Монгол Улсын картын төлбөр тооцооны 60 гаруй хувийг дангаар гvйцэтгэж, өдгөө 650 гаруй мянган карт эзэмшигчидтэй болсон Голомт банк Монгол улсад олон улсын төлбөрийн картын системийг анхлан нэвтрvvлсэний 10 жилийн ойгоо угтаж, vvрэн холбооны салбарт хэрэглэгчийн хvсэн хvлээсэн төрөл бvрийн шинэлэг сонирхолтой vйлчилгээг байнга шинээр нэвтрvvлэгч Скайтел корпораци vvсгэн байгуулагдсаны 10 жилийн ойдоо зориулж харилцагч vйлчлvvлэгчдээ хамтран барьж буй нэгэн бэлэг нь энэ юм. Yйлчилгээг авснаар Та төлбөрийн карт, хувийн хадгаламж, харилцах дансныхаа орлого зарлагын мэдээлэлийг цаг тутамд мессэжээр хvлээн авах юм. Өөрөөр хэлбэл мессежээр дансныхаа орлогын мэдээллийг тогтмол авснаар Та дансандаа цалин болон бусад орлого орсон болов уу гэж байна байн интернэтэд орж, АТМ-ээр шалгаж цаг заваа vрэх, эсвэл Лавлах төв уруу утасдаж гар утасныхаа нэгжийг зарцуулах шаардлагагvй юм. Мөн мессежээр дансныхаа зарлагын мэдээллийг тогтмол авснаар Та өөрийн дансны зарцуулалтыг тогтмол хянах учир гvйлгээний мэдээлэл авах, лавлах гэж цаг заваа vрэхгvй бөгөөд картаараа төлбөр тооцоо хийхэд эрсдэлтэй байж магад гэж санаа зовох хэрэггvй болно. Дансныхаа мэдээллийг авахын тулд банк руу хандах бус банкаа өөр лvvгээ хандуулдаг болохыг хvсвэл Голомт банкны бvх салбар тооцооны төвд хандаж EASY INFO vйлчилгээнд бvртгvvлээрэй. Голомт банк, Скайтел корпораци хамтран нэвтрvvлж буй EASY INFO шинэ vйлчилгээнийхээ давуу тал, ач холбогдлыг харилцагч танд ойлгуулах зорилгоор vйлчилгээг ЭХНИЙ НЭГ САР YНЭГYЙ авах боломжийг олгож байна. Дашрамд дурьдахад Голомт банк Мессэж банкныхаа vйлчилгээг улам өргөжvvлж Монгол Улсад vйлчилгээ vзvvлж буй vvрэн телефоны бvх оператор луу 132525 дугаараар хандаж, дансны vлдэгдэл, сvvлийн 5 гvйлгээ, валютын ханш, бvтээгдэхvvн vйлчилгээний мэдээлэл зэргийг мессэжээр авах боломжийг харилцагчдынхаа өмнө нээж өглөө.
2009-07-30ГОЛОМТ БАНК
Олон улсын удирдлагын менежментийг хэрэгжүүлж эхэллээ.
Зоосбанкны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх төлөвлөгөөний эхний үе шатын дагуу Зоосбанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас дээд удирдлагын шинэ багийг томилох шийдвэрийг гаргалаа. Удирдлагын шинэ баг нь гадаадын арвин туршлага бүхий мэргэжилтнүүд болон монголын банкируудаас бүрдэж байгаа бөгөөд 6 сар хүртэл хугацаанд ажиллахдаа Зоосбанкны үйл ажиллагааг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн боловсронгуй болгоход анхаарч ажиллах юм байна. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Бен Турнбуллын хэлснээр “Гадаад болон монголын банкируудаас бүрдсэн баг нь тодорхой стратеги дээр ажиллан дэлхийн шилдэг арга ажиллагааг тус банкинд нэвтрүүлснээр өнөөгийн зах зээлд учирч буй сорилыг даван гарна гэдэгтээ бид итгэлтэй байна” гэжээ. Харин Монголбанкны ерөнхийлөгч ноён Л.Пүрэвдорж “Зоосбанкин дээр удирдлагын шинэ баг ажиллахаар болсон нь Зоосбанкны зах зээлд эзлэх байр суурийг гүнзгийрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж байгаа учраас энэхүү шийдвэрийг Монголбанк дэмжиж байна. Монголбанк удирдлагын шинэ баг бүрдүүлэх чиглэлээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны хүчин чармайлтанд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Зоос банкны үйл ажиллагааг улам бэхжүүлэх чиглэлээр Монголбанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай цаашид ч хамтран ажиллах болно ” гэж хэллээ.
2009-07-30ХАС БАНК
ХасБанк Кива Төслийг амжилттай хэрэгжүүлж байна
ХасБанк Монгол улсад анх удаа АНУ-ын Кива байгууллагатай хамтран санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх Кива төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Бид 2008 онд Кива ашгийн бус байгууллагай хамтран ажиллах гэрээ байгуулж 2009 оны 1 дүгээр сараас төслийг хэрэгжиж эхэлсэн. Кива нь АНУ-д төвтэй дэлхийн 48 оронд үйл ажиллгаагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. “Зээл таны амьдралыг өөрчилж чадна” хэмээх уриатай нийгэм дэх ядуурлыг багасгах эрхэм зорилго бүхий байгууллага бөгөөд голлох үйл ажиллагааны чиглэл нь хөгжингүй болон хөгжиж буй 48 орны орлого багатай, бичил бизнес эрхлэгчдэд хэрэгтэй байгаа мөнгөний эх үүсвэрийг нь зуучлан олж өгөх үйлчилгээг үзүүлдэг. Аль нэг улсын иргэнд бичил бизнесээ явуулахад хэрэгтэй байгаа багахан хэмжээний мөнгийг дэлхийн өөр нэг оронд суугаа түүнд туслах хүсэлтэй жирийн иргэд www.kiva.org цахим хуудсаар дамжин шууд холбогдож 25-500 ам. доллар хүртэлх мөнгийг зээл хэлбэрээр өгдөг. Өнөөдрийн байдлаар Кива байгууллагын цахим хуудсаар дамжуулан дэлхийн 184 орноос 522,000 иргэн 48 орны 155,000 зээлдэгчид зээл өгөөд байна. Энэ төсөлд Кива байгууллага зээлдүүлэгчийг ХасБанк зээлдэгчийг олж хооронд нь холбох үүрэг хүлээн гэрээ байгуулаад ажиллаж байна. Бид бага, дунд орлоготой иргэдэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд өөрсдийн харилцагчиддаа энэ төслийн зээлд хамрагдаж бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх мөн амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг олгож байна. Өнөөдрийн байдлаар Хасбанк нийт 386 бичил бизнес эрхдэгч зээлдэгчиддээ Кива зээлийг зуучлан олгосон бөгөөд тэдгээр зээлийг 71 орны 7100 иргэд үүн дотор Антарктидаас хүртэл өгсөн байна.
2008-12-30ХААН БАНК
ХААН Банк Монгол улсын шилдэг банкаар тав дахь удаагаа шалгарлаа
Олон улсын санхүүгийн салбарт нэр хүндтэй Банкир сэтгүүлээс зохион байгуулдаг оны шилдэг банкны шагнал гардуулах ёслолын ажиллагаа ес дэх удаагаа Лондон хотод зохион байгуулагдаж өнгөрлөө. Оны шилдэг банкуудыг тэдний ирүүлсэн дэлгэрэнгүй материал дээр үндэслэн тусгай үзүүлэлтүүдээр шалгаруулдаг юм. Энэ жил 150 орны 740 банк материалаа ирүүлснээс 148 орны 160-аад шилдэг банкууд энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн бөгөөд Монгол улсын шилдэг банкиар ХААН Банк шалгарсан байна. Эдгээр банкууд нь дэлхий дахины арилжааны банкуудын шилдэгийн шилдэг гүйцэтгэлийг харуулдаг бөгөөд ХААН Банкнаас гадна Ази тивээс шилдгээр шалгарсан банкуудад БНХАУ-ын ICBC (Аж үйлдвэрийн арилжааны банк ), HSBC (Хонг Конг ба Шанхайн Банкны Корпораци ), Японы Сүмитомо Мицүи Санхүүгийн Групп ба Өмнөд Солонгос улсын Үүри банкууд орсон байна. Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн банкуудын сүүлийн үеийн гүйцэтгэлийн үр дүн, найдвартай ажиллагаа, өсөлтийн хувь хэмжээ зэрэг шагналд нэр дэвшигчдийн тухайн оны үйл ажиллагааны хамрах хугацаан дахь банкны үзүүлэлтийг хараад зогсохгүй техник технологи, хөрөнгө оруулалтууд, стратегийн гол үзүүлэлтүүдэд гарсан өөрчлөлт зэргийг нь харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг ажээ. “Энэхүү нэр хүндтэй шагналыг ахин хүртэж байгаадаа бид баяртай байна. 2008 онд дэлхий дахины санхүүгийн болоод таваарын зах зээл тогтворгүй, бүрхэг байдлаар дүүрэн байлаа. Эрүүл, найдвартай үйл ажиллагааг баримталдаг, зохистой хөрөнгө оруулалт, зээлийн үйл ажиллагаа бүхий банкууд энэхүү дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулж чадна. Тиймээс банкуудын хувьд манлайлал, байгууллагын зохистой удирдлагыг баримтлан, ухаалаг зөв шийдвэр гаргаж, эрүүл найдвартай байдлаа хангаж ажиллах нь урьд урьдаас чухал болоод байна. ХААН Банк Монгол орны өсөлт дэвжилтэнд хувь нэмрээ оруулах үйлсдээ шамдсан хэвээр бөгөөд зээлдэгч, хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хадгалсаар байх болно.” хэмээн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Ж. Питер Морроу тэмдэглэлээ. Дэлхий дахинаа банкны салбарт сүүлийн таван жил дараалан хурдацтай хөгжил явагдсаны эцэст 2008 онд нүүрлэсэн зээлийн хямралыг банкууд дэлхий нийтээрээ мэдэрч байна. Хэдий тийм боловч олон ч байгууллагууд гүйцэтгэлийн өндөр үзүүлэлттэй ажиллаад зогсохгүй, урьд өмнө гаргаж байгаагүй амжилтыг үзүүлж чадсан байна. Энэхүү шагналын талаар болоод энэ оны ялагчдын тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар орж үзнэ үү: http://www.thebanker.com/news/fullstory.php/aid/6138/The_Banker_Awards_2008.html
2008-12-30ГОЛОМТ БАНК
Голомт банк "Сайн засаглалыг хэрэгжvvлэгч" - Оны шилдэг аж ахуйн нэгж шагналын эзэн боллоо.
Оны шилдэг аж ахуйн нэгжvvдийг шалгаруулдаг “ENTREPRENEUR-2008” ёслолын арга хэмжээ 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Уг ёслолын ажиллагааны хамгийн нэр хvндтэй “Сайн засаглалыг хэрэгжvvлэгч” - Оны шилдэг аж ахуйн нэгж шагналыг энэ удаа банк санхvvгийн салбарт тэргvvлэгч Голомт банк хvртлээ. Энэхvv нэр хvндтэй шагналыг vйл ажиллагаагаа ил тод, нээлттэй тайлагнадаг, хөрөнгө оруулагчид, ажиллагсдын эрх ашгийг хамгаалдаг, хяналтын болон хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгосон байдал зэргийг vнэлж олгодог ажээ. Голомт банк нь “Компанийн зохистой засаглал”-ыг хэрэгжvvлэхийг vйл ажиллагаандаа мөрдөх тэргvvлэх чиглэл болгон ажилладаг бөгөөд энэ хvрээнд олон улсын стандарт, нийтлэг зарчмууд, Монгол Улсын хууль, Монгол банкнаас гаргасан бодлого, журмууд, банкны дотооддоо мөрдөх дvрэм, бодлого, журмуудыг дагаж мөрдөхийн зэрэгцээ хувь нийлvvлэгчдийн нягт харилцаа, Төлөөлөн удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн vр ашигтай хамтын ажиллагаа, vйл ажиллагааны гvйцэтгэлд суурилсан урамшуулал, нээлттэй ил тод байдал гэсэн vндсэн зарчмуудыг баримталдаг байна. Улиран одож буй 2008 оныг харилцагч vйлчлvvлэгчиддээ хандсан олон төрлийн vйл ажиллагааг хэрэгжvvлж, амжилтаар дvvрэн угтсан Голомт банкны хамт олон ирж буй 2009 онд нийт харилцагчид, хамтран ажиллагчид, ажилтан албан хаагчдынхаа өмнө илvv хариуцлагатай хийгээд ил тод байх болно гэдгээ амлаж байна.
 Нийт мэдээний тоо: 55
ГИШYYД НЭВТРЭХ
Нэр:
Нууц үг:
 
 
  МЭДЭЭНИЙ АРХИВ
Капитал банк “The Best Contributer Bank”-аар шалгарлаа
ХААН Банк 2010 оны “Монгол улсын шилдэг банк”-аар дахин шалгарлаа
Худалдаа, хөгжлийн банк Азийн хөгжлийн банктай худалдааны санхүүжилтын гэрээ байгууллаа
ХАДГАЛАМЖ БАНК ДҮРМИЙН САНГАА НЭМЭГДҮҮЛЭВ.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч семинар зохион байгууллаа
Дансны орлого, зарлагыг цаг алдалгvй мэдээлэх EASY INFO vйлчилгээ
Олон улсын удирдлагын менежментийг хэрэгжүүлж эхэллээ.
ХасБанк Кива Төслийг амжилттай хэрэгжүүлж байна
ХААН Банк Монгол улсын шилдэг банкаар тав дахь удаагаа шалгарлаа
Голомт банк "Сайн засаглалыг хэрэгжvvлэгч" - Оны шилдэг аж ахуйн нэгж шагналын эзэн боллоо.
1 - 10 дахь мэдээ
« Ємнєх 10 | Дараахь 10 »
Нийт 55 мэдээ
  АРХИВ (БАНКУУДААР)
АЧИД ФИНАНС ББСБ
ГОЛОМТ БАНК
КАПИТАЛ БАНК
КАПИТРОН БАНК
КРЕДИТ БАНК
КРЕДИТ МОНГОЛ ББСБ
Төрийн банк
ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК
УЛААНБААТАР ХОТЫН БАНК
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК
ХААН БАНК
ХАДГАЛАМЖИЙН БАНК
ХАС БАНК
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ЧИНГИС ХААН БАНК
ЭРЭЛ БАНК
ЮНАЙТЕД ФИНАНС ББСБ
 
---  Mongolian Bankers Association. All Rights Reserved.  ---