Change language: English
2009-07-30ГОЛОМТ БАНК
Дансны орлого, зарлагыг цаг алдалгvй мэдээлэх EASY INFO vйлчилгээ
Таны дансанд орж, гарч байгаа гvйлгээ бvхнийг цаг алдалгvй мессежээр мэдээлэх EASY INFO хэмээх шинэ vйлчилгээг Голомт банк, Скайтел корпорацитай хамтран нэвтрvvллээ. Монгол Улсын картын төлбөр тооцооны 60 гаруй хувийг дангаар гvйцэтгэж, өдгөө 650 гаруй мянган карт эзэмшигчидтэй болсон Голомт банк Монгол улсад олон улсын төлбөрийн картын системийг анхлан нэвтрvvлсэний 10 жилийн ойгоо угтаж, vvрэн холбооны салбарт хэрэглэгчийн хvсэн хvлээсэн төрөл бvрийн шинэлэг сонирхолтой vйлчилгээг байнга шинээр нэвтрvvлэгч Скайтел корпораци vvсгэн байгуулагдсаны 10 жилийн ойдоо зориулж харилцагч vйлчлvvлэгчдээ хамтран барьж буй нэгэн бэлэг нь энэ юм. Yйлчилгээг авснаар Та төлбөрийн карт, хувийн хадгаламж, харилцах дансныхаа орлого зарлагын мэдээлэлийг цаг тутамд мессэжээр хvлээн авах юм. Өөрөөр хэлбэл мессежээр дансныхаа орлогын мэдээллийг тогтмол авснаар Та дансандаа цалин болон бусад орлого орсон болов уу гэж байна байн интернэтэд орж, АТМ-ээр шалгаж цаг заваа vрэх, эсвэл Лавлах төв уруу утасдаж гар утасныхаа нэгжийг зарцуулах шаардлагагvй юм. Мөн мессежээр дансныхаа зарлагын мэдээллийг тогтмол авснаар Та өөрийн дансны зарцуулалтыг тогтмол хянах учир гvйлгээний мэдээлэл авах, лавлах гэж цаг заваа vрэхгvй бөгөөд картаараа төлбөр тооцоо хийхэд эрсдэлтэй байж магад гэж санаа зовох хэрэггvй болно. Дансныхаа мэдээллийг авахын тулд банк руу хандах бус банкаа өөр лvvгээ хандуулдаг болохыг хvсвэл Голомт банкны бvх салбар тооцооны төвд хандаж EASY INFO vйлчилгээнд бvртгvvлээрэй. Голомт банк, Скайтел корпораци хамтран нэвтрvvлж буй EASY INFO шинэ vйлчилгээнийхээ давуу тал, ач холбогдлыг харилцагч танд ойлгуулах зорилгоор vйлчилгээг ЭХНИЙ НЭГ САР YНЭГYЙ авах боломжийг олгож байна. Дашрамд дурьдахад Голомт банк Мессэж банкныхаа vйлчилгээг улам өргөжvvлж Монгол Улсад vйлчилгээ vзvvлж буй vvрэн телефоны бvх оператор луу 132525 дугаараар хандаж, дансны vлдэгдэл, сvvлийн 5 гvйлгээ, валютын ханш, бvтээгдэхvvн vйлчилгээний мэдээлэл зэргийг мессэжээр авах боломжийг харилцагчдынхаа өмнө нээж өглөө.
« Буцах
 Нийт мэдээний тоо: 55
ГИШYYД НЭВТРЭХ
Нэр:
Нууц үг:
 
 
  МЭДЭЭНИЙ АРХИВ
Капитал банк “The Best Contributer Bank”-аар шалгарлаа
ХААН Банк 2010 оны “Монгол улсын шилдэг банк”-аар дахин шалгарлаа
Худалдаа, хөгжлийн банк Азийн хөгжлийн банктай худалдааны санхүүжилтын гэрээ байгууллаа
ХАДГАЛАМЖ БАНК ДҮРМИЙН САНГАА НЭМЭГДҮҮЛЭВ.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч семинар зохион байгууллаа
Дансны орлого, зарлагыг цаг алдалгvй мэдээлэх EASY INFO vйлчилгээ
Олон улсын удирдлагын менежментийг хэрэгжүүлж эхэллээ.
ХасБанк Кива Төслийг амжилттай хэрэгжүүлж байна
ХААН Банк Монгол улсын шилдэг банкаар тав дахь удаагаа шалгарлаа
Голомт банк "Сайн засаглалыг хэрэгжvvлэгч" - Оны шилдэг аж ахуйн нэгж шагналын эзэн боллоо.
1 - 10 дахь мэдээ
« Ємнєх 10 | Дараахь 10 »
Нийт 55 мэдээ
  АРХИВ (БАНКУУДААР)
АЧИД ФИНАНС ББСБ
ГОЛОМТ БАНК
КАПИТАЛ БАНК
КАПИТРОН БАНК
КРЕДИТ БАНК
КРЕДИТ МОНГОЛ ББСБ
Төрийн банк
ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК
УЛААНБААТАР ХОТЫН БАНК
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК
ХААН БАНК
ХАДГАЛАМЖИЙН БАНК
ХАС БАНК
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ЧИНГИС ХААН БАНК
ЭРЭЛ БАНК
ЮНАЙТЕД ФИНАНС ББСБ
 
---  Mongolian Bankers Association. All Rights Reserved.  ---