Change language: English
2009-07-30ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч семинар зохион байгууллаа
Лондонгийн Хөрөнгийн Биржийн анхдагч зах зээл болох AIM-ийн үйл ажиллагаа, тухайн зах зээлд Монголын жижиг болон дунд бизнес эрхлэгчид хэрхэн гарч, хөрөнгө босгох, ашиг орлогоо яаж нэмэгдүүлэх арга боломжуудыг судлахад туслах, харилцан санал бодлоо солилцох энэхүү семинарыг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк Лондонгийн хөрөнгийн бирж болон Evolution Securities China компанитай хамтран 2008 оны 10 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус семинарт Монголын яам, тамгын газар, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид болох 160 хүн оролцов. Мөн түүнчлэн уг семинарт хүрэлцэн ирсэнээр AIM-aaс Монголын компаниудад санал болгож байгаа боломжууд, тэдгээртэй холбоотой бүхий л мэдээллийг хүлээн авсан байна. Уг семинарт тавигдсан илтгэлийн сэдвүүд: AIM-ийн талаарх сүүлийн үеийн мэдээ - Naomitsu Abe, Ахлах Менежер, Лондонгийн Хөрөнгийн Бирж Зөвлөх болон Брокерын үүрэг – Evolution China Тайлагнагч нягтлан бодогчийн үүрэг – Kevin Denham, Baker Tilly Хуульчийн үүрэг – Brad Herrold, Хуульч, Lovells Хэлэлцээр /Бүртгэгчийн үүрэг/ – Paul Etheridge, Бизнесийн Хөгжлийн Тэргүүн, Capita Registrars Кэйс судалгаа – Douglas John McGay, CEO, Petro Matad ҮХОБ-ны танилцуулга - Theodore George Meegan, Дэд Ерөнхийлөгч, ҮХОБ AIM нь Лондонгийн Хөрөнгийн Биржийн дэлхийд тэргүүлэгч үнэт цаасны зах зээл бөгөөд түүний үйл ажиллагаа нь олон улсын жижиг болон өргөжиж буй компаниудад чиглэдэг юм. AIM-ийн бүрэлдхүүнд шинээр байгуулагдсан, үйл ажиллагаа нь тогтворжсон, сайтар зохион байгуулагдсан, цаашид өргөжин тэлэх эрмэлзэлтэй бизнес эрхлэгч байгууллагууд багтдаг. 1995 онд байгуулагдсанаасаа хойш AIM-д 2100 гаруй компани элсэн орсон бөгөөд эдгээр компаниуд шинийг эрэлхийлсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. AIM-ийн амжилтын тулгуур нь жижиг компаниудын хэрэгцээнд тохирсон зохицуулалтын орчинг хялбаршуулсан аргаар бүрдүүлж чаддагт оршино.
« Буцах
 Нийт мэдээний тоо: 55
ГИШYYД НЭВТРЭХ
Нэр:
Нууц үг:
 
 
  МЭДЭЭНИЙ АРХИВ
Капитал банк “The Best Contributer Bank”-аар шалгарлаа
ХААН Банк 2010 оны “Монгол улсын шилдэг банк”-аар дахин шалгарлаа
Худалдаа, хөгжлийн банк Азийн хөгжлийн банктай худалдааны санхүүжилтын гэрээ байгууллаа
ХАДГАЛАМЖ БАНК ДҮРМИЙН САНГАА НЭМЭГДҮҮЛЭВ.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч семинар зохион байгууллаа
Дансны орлого, зарлагыг цаг алдалгvй мэдээлэх EASY INFO vйлчилгээ
Олон улсын удирдлагын менежментийг хэрэгжүүлж эхэллээ.
ХасБанк Кива Төслийг амжилттай хэрэгжүүлж байна
ХААН Банк Монгол улсын шилдэг банкаар тав дахь удаагаа шалгарлаа
Голомт банк "Сайн засаглалыг хэрэгжvvлэгч" - Оны шилдэг аж ахуйн нэгж шагналын эзэн боллоо.
1 - 10 дахь мэдээ
« Ємнєх 10 | Дараахь 10 »
Нийт 55 мэдээ
  АРХИВ (БАНКУУДААР)
АЧИД ФИНАНС ББСБ
ГОЛОМТ БАНК
КАПИТАЛ БАНК
КАПИТРОН БАНК
КРЕДИТ БАНК
КРЕДИТ МОНГОЛ ББСБ
Төрийн банк
ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК
УЛААНБААТАР ХОТЫН БАНК
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК
ХААН БАНК
ХАДГАЛАМЖИЙН БАНК
ХАС БАНК
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ЧИНГИС ХААН БАНК
ЭРЭЛ БАНК
ЮНАЙТЕД ФИНАНС ББСБ
 
---  Mongolian Bankers Association. All Rights Reserved.  ---