 |
 |
 |
2009-12-17 Зөвлөлдөх уулзалт боллоо. МБХ-оос 2009 оны 12 сарын 10-ны өдрийн 15.00 цагт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн хэрэгжилтийн асуудлууд” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж гишүүн банкны эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэн, хуульчид оролцлоо. Мөн уулзалтанд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Сүхбаатар дүүргийн шүүх зэрэг газрын төлөөллүүд хүрэлцэн ирж, хуулийн талаар танилцуулга хийж, асуултанд хариулав. Тус уулзалтаас “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль” батлагдсантай холбогдуулан банкуудад одоо ашиглаж байгаа барьцааны гэрээний загварыг шинэчлэх, шинэ хуульд нийцүүлэн өөрчлөх ажлын хэсэг гарч хамтран ажиллах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. |
| | |
|
|
|
|
|