Энэхvv ёс зvйн дvрэм нь банкуудын
харилцагчиддаа vйлчлэхэд хэвшvvлэхийг
зорьж байгаа vйл ажиллагааны
зарчмуудыг тодорхойлно. Ёс зvйн
дvрмийг Монгол улсад албан ёсоор
зєвшєєрлєє аван ажиллаж байгаа
арилжааны банкуудын нэгдсэн
байгууллага болсон Монголын
Банкны Холбоо эцэслэн батална.
Ёс зvйн дvрэм бол харилцагч
танд зориулсан банкны бидний
vйл ажиллагааны дvрэм. Тийм
учраас энэхvv дvрэмд “Та” гэдэгт
банкны харилцагч таныг “Бид”
гэдэгт танд vйлчилж байгаа банкыг
нэрлэж ойлгоно.
Энэхvv ёс зvйн дvрэм нь Харилцагч
танд єєрийн vйлчилж байгаа банкныхаа
талаар гомдол гаргах, тvvнийг
шийдвэрлvvлэхийг шаардах vндэслэл
болно.
Танд vзvvлж байгаа Банкны vйлчилгээ
нь банкны хууль тогтоомжоор
\Иргэний хууль, Банкны хууль,
бусад хууль, Монголбанкнаас
гаргасан журам гэх мэт\ болон
гэрээ, хэлцэл \банкны ерєнхий
нєхцєл, зээлийн ба хадгаламжийн
гэрээ гэх мэт vйлчилгээний тєрєл
бvрээр банкнаас тантай байгуулдаг
гэрээ\-vvдээр зохицуулагдаж
байдаг бєгєєд эдгээрийг тоолбол
олон зуун хуудас баримт бичиг
болно.
Тэгвэл энэхvv ёс зvйн дvрэм
нь банкны бидний танд vйлчлэхдээ
баримтлахыг эрмэлзэж буй хандлага,
бvх банкуудаас мєрдєх наад захын
жишгийг тодорхойлж байгаа юм.
Энэхvv ёс зvйн дvрмээс илvv
тодорхой, илvv нарийвчлал бvхий
чанарын жишгийг банк бvр єєрийн
харилцагчиддаа зориулан гаргахыг
бид хязгаарлахгvй.
Монголын Банкуудын Ёс зvйн
дvрэм нь дараахь долоон vндсэн
зарчмыг тогтооно:
- Мэдээллийн ил тод бєгєєд
тодорхой байдал
- Харилцан ярилцлага
- Нууц хадгалалт
- Туршлага хуваалцах
- Аюулгvй ба найдвартай
байдал
- Банкны салбарын нийлмэл
цогц байдал
- Асуудлыг шийдвэрлэх
Ёс зvйн дvрэмд дээрхи зарчмуудаас
гадна банкны vндсэн vйлчилгээг
\тєлбєр тооцоо, хадгаламж, зээл,
электрон банк\ танд vзvvлэхтэй
холбогдсон заалтуудыг нэмж тусгав.
Энэхvv ёс зvйн дvрмийн бvрэн
эхийг Монголын Банкны Холбоо
болон тvvний гишvvн арилжааны
банкуудаас авч болно. |